Нэмж 1,169 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 25,364 боллоо

оруулсан Алсын Хараа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Дөрөвдүгээр сарын 20-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт  лабораторид 15,005 шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,169 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын 1,039 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 129 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт тав хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,

  • Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 93 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 5-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 83 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 71 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 36 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 20-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 65 настай эрэгтэй нас барсан байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 25,364 боллоо.

Нийтдээ 3,658 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 58
  • Хүнд 270
  • Хүндэвтэр 1164
  • Хөнгөн 2166 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 486 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 13,346 боллоо.

 Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 1,039 нэмэгдсэн байна.

huduu1 Нэмж 1,169 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 25,364 боллоо

 

Сэтгэгдэл бичих