Японы вакцинжуулалт хариуцсан сайд “Pfizer” компаниас нийлүүлэх вакцины хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Ингэснээр Япон улс 9 дүгээр сарын эцэс гэхэд насанд хүрсэн бүх иргэндээ хүрэлцэх хэмжээний вакцинтай болох аж.
Вашингтонд гурван өдрийн айлчлал хийх үеэрээ Японы Ерөнхий сайд Сүга Ёшихиэд “Pfizer” компанийн ерөнхий захирал Альберт Бурлатай утсаар ярьж, вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ.
“Бид нарийн хуваарийн дагуу ажиллана” гэж Вакцинжуулалт хариуцсан сайд Таро Коно “Fuji TV” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
Вакцин худалдан авах гэрээний дагуу, Япон одоогоор 72 сая хүнд хоёр тун хийхэд хангалттай хэмжээний вакциныг "Pfizer" компаниас хүлээн авах ёстой аж. Засгийн газар 16-аас дээш насны бүх оршин суугчид буюу 110 сая орчим хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Тара Коно 12-15 насныханд зориулсан вакциныг хэрэглээг нэмэгдүүлэх хүсэлтээ “Pfizer” компанид илгээхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Вакцинжуулалтын аяны хүрээнд Их Британи, АНУ зэрэг улсаас Япон хол тасарч байна. Одоогоор тус улсад хэрэглэхийг зөвшөөрсөн коронавиурсний цорын ганц вакцин нь “Pfizer” компанийн вакцин юм.