Польш улсын Кельце хотноо зохион байгуулж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д Монголоос эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 буюу нийт 8 тамирчин тулалдаж байгаагаас 2 нь тэмцээнээ дуусгав.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 56 кг-д Б.Алтантулга багийнхаа амжилтын салхийг хагалан, тулалдаж ялалт байгууллаа.
Тэмцээний гурав дахь өдөр манай улсаас гурван ширэн бээлийтэн рингинд тулалдсан бөгөөд эрэгтэйчүүдийн 52 кг-д Э.Сүхбат Германы боксчинтой тулалдаж 5:0 харьцаагаар илүүрхэн ялав.
Харин урьд шөнө эмэгтэйчүүдийн 60 кг-д Г.Бадмаараг Чехийн боксчинтой тоглож 3:2-оор, мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д .Номин-Эрдэнэ Казахстаны тулаанчид ялагдаж тус тус тэмцээнээ дуусгав.
Өнөөдөр /дөрөвдүгээр сарын 15/ хуваарийн дагуу Монголын шигшээ багаас гурван боксчин 20.00 цагаас тулалдаж эхэлнэ. Боксын залуучуудын ДАШТ-ийг дөрөвүгээр сарын 23-нд өндөрлөж, аваргууд тодорно.