ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэснээ мэдэгджээ.
“Дөнгөж сая би хоёр дахь тарилгаа хийлгэлээ” гэж тэрбээр Оросын газарзүйн нийгэмлэгийн ивээн тэтгэгчдийн зөвлөлийн хуралдаанд оролцох үеэрээ мэдээлсэн байна.
В.Путин мөн вакцинжуулалтын ачаар цар тахал удахгүй намжина гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч коронавирусний вакцины эхний тунг гуравдугаар 23-нд хийлгэсэн билээ. Тэрбээр чухам ямар вакцин хийлгэснээ өөрөө ч, түүний төлөөлөгчид ч зарлаагүй бөгөөд дотоодын гурван вакцин бүгд үр дүнтэй, аюулгүй гэж мэдэгдсэн юм.