“Ц.Анандбазартай холбоотойгоор 1000 гаруй охин холбогдсон”

оруулсан Алсын Хараа

Иргэн Б.Сүндэръяа буюу Сүнээ өнөөдөр /2021.4.14/ Цагдаагийн ерөнхий газарт хүчирхийллийн асуудлаар гомдол гаргасан байна. Энэ талаар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Н.Батсүх:

-Манай үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь нас, бэлгийн халдашгүй байдлын эрх зөрчигдсөн. Үүнд Ц.Анандбазар гишүүн холбоотой. Тиймээс гурван асуудал дээр гомдол гаргасан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгаар бүлэгт заасан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, 12 дугаар бүлэгт заасан бэлгийн халдашгүй байдалд халдан довтолсон, 13 дугаар зүйлд зааснаар өөрт болон бусад хүмүүст заналхийлэл учруулсан зэрэг асуудлаар гомдол гаргаж байгаа.  Энэ гомдол нь зөвхөн Б.Сүндэръяагийн асуудал биш. Үүний цаана олон охидын асуудал байгаа болохоор хууль шүүхийн байгууллага үнэн зөвөөр шийдэж өгнө гэж найдаж байна.

Иргэн Б.Сүндэръяа:

-Ц.Анандбазар гишүүнтэй 2019 онд танилцаж байсан. Танилцах хүсэлтийг манай найзаар дамжуулан олон удаа тавьж байсан ч тэр болгонд нь татгалзаж байсан. Танилцах шалтгаан байсан юм билээ. Түүнийг нь одоогоор олон нийтэд хэлэх боломжгүй байна.  Өргөдөл гомдолдоо тусгасан. Ц.Анандбазар гишүүний асуудлаар 1000 гаруй охин холбогдсон. Ийм асуудал болно гэж тооцоолоогүй. 2020 оны УИХ-ын сонгуулиар намайг ямар ч хамаагүй хүнтэй холбож, бичлэг эвлүүлж хийсэн. Миний хувьд нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдсан. Насаараа ингэж дарамтлагдаж чадахгүй. Энэ хүн төрийн өндөр албан тушаалтай, тэрбумтан хүн. Энэ хүнийг би дийлэхгүй болохоор өргөдөл гомдол гаргаж чадахгүй байсан. Бүх нотлох баримт надад байгаа.

Сэтгэгдэл бичих