БНХАУ КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТЫНХОО 61.7 ХУВИЙГ МОНГОЛООС БҮРДҮҮЛЖЭЭ

оруулсан Алсын Хараа
Австралийн нүүрсний эсрэг Хятадын импортын хориг үргэлжилж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар, хоригтой холбоотойгоор Австралиас коксжих нүүрс импортлоогүй бол Хятадын коксжих нүүрсний нийт импортын 61.7%-ийг Монгол Улс эзэлж буй. Өнгөрсөн оны мөн үед манай улс Хятадын коксжих нүүрсний нийт импортын 17.7%-ийг бүрдүүлж байжээ.

Коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч улс Хятадын импортын хоригтой тулгарснаар бусад орон болох Монгол, Орос, Индонез болон АНУ-ын нийлүүлэлт нэмэгдсэн байна. Гэвч Хятадын тал илүү өндөр үнээр коксжих нүүрс импортлоход хүрч буй юм. “Аргус” агентлагийн мэдээллээр, өнгөрсөн пүрэв гаригт (2021.04.08) АНУ-ын “Hampton Roads” боомтод коксжих нүүрсний үнэ 152.75 ам.доллар/тн-д хүрч 34%-иар өсчээ. Хятад импортын хориг тогтоосон үе буюу өнгөрсөн оны аравдугаар сард тухайн боомтод коксжих нүүрсний үнэ 114 ам.доллар/тн байжээ. Өөрөөр хэлбэл, Австралийн коксжих нүүрснээс тонн тутамд 39 ам.доллараар илүү үнээр АНУ-аас Хятад импортолж байна. Австралиас нүүрсний худалдан авалтаа зогсоосноос хойш Хятадын дотоодын зах зээл дээр ч коксжих нүүрсний үнэ өсч байгаа юм. Тодруулбал, 2020 оны аравдугаар сард Даляны түүхий эдийн бирж дээр коксжих нүүрсний үнэ 1353 юань/тн (206.65 ам.доллар) байсан бол энэ сард 1573 юань/тн болж нэмэгджээ.
Хэдийгээр бусад нийлүүлэгч орнуудтай харьцуулахад ойр байршилтай Монгол Улсаас сайн чанарын коксжих нүүрс импортлох боломжтой ч авто замын тээвэр, угааж баяжуулах зэрэг зардал өртгийг нэмэгдүүлж буйг шинжээчид онцолсон байна.
Эх сурвалж: www.mongolianminingjournal.com Э.Од

Сэтгэгдэл бичих