Токиогоос 156 иргэнээ татан авна

оруулсан Алсын Хараа

УОК-ын шийдвэрийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өнөөдөр 20.30  цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр нийт 156 иргэн  эх орондоо ирнэ. Иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин  зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Ташрамд дурдахад, Монгол Улс өнөөдрийн байдлаар, 142 удаагийн тусгай нислэгээр 25 мянга, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 32 мянга орчим иргэнээ татан аваад байна.

Сэтгэгдэл бичих