Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 885 хүнд халдвар илэрлээ. Энэ нь дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 836 нь Улаанбаатар хотод, 48 нь аймаг, орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 16 603 болж байна. Сүүлийн 24 цагт 371 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 9887 боллоо.
Одоогоор коронавируст халдвартай 2667 хүн эмчлүүлж байгаагаас 19 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс 1910 нь хөнгөн, 610 нь хүндэвтэр, 127 хүний биеийн байдал хүнд оноштой байна.
Түүнчлэн өчигдөр коронавируст халдвартай 20, 61 настай эрэгтэй нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас 27 хүн нас бараад байна.