АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлт гаргажээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлтээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт гаргасан байна.

Элчин сайд Ё.Отгонбаяр 2018 оны гуравдугаар сард АНУ-д суух Элчин сайдаар томилогдож байсан.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  өнгөрсөн гурван жилийн хугацаанд Элчин сайд Ё.Отгонбаяр хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гаргаагүй хэмээн үзэж, түүнийг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд УИХ-д саналаа хүргүүлсэн юм.

Уг саналыг хуулийн хугацаанд нь багтаан буюу гуравдугаар сарын 18-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Элчин сайд Ё.Отгонбаярыг Элчин сайдаас нь эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн ч энэ сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг эгүүлэн татах тухай зарлиг гаргасан билээ.

Сэтгэгдэл бичих