Улсын начин Э.Энхбатыг эмчлүүлэхээр БНСУ руу авч явжээ

оруулсан Алсын Хараа

Улсын начин Э.Энхбат МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт зодуулж, хүнд бэртэлтэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан билээ.

Тэгвэл түүнийг эмчлүүлэхээр БНСУ руу авч явсан талаарх мэдээлэл гараад байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Өнөөдөр 12:00 цагийн үед Энхбатыг БНСУ-д эмчилгээ хийлгэхээр авч явсан. Биеийн байдал нь хүнд байгаа” гэдгийг хэллээ.

Уг хэрэгтэй холбогдон одоогийн байдлаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.

Сэтгэгдэл бичих