Их Британийн “Bafta” кино наадмын шилдэг шагналуудыг санхүүгийн хямралд орсны улмаас Америкийн баруун хэсгээр нүүдэллэн амьдарч буй эмэгтэйн тухай өгүүлэх “Nomadland” кино хүртлээ.
Энэхүү кино нь шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг дөрвөн шагналын эзэн болсон бөгөөд гол дүрийн жүжигчин Фрэнсис МакДорманд нь шилдэг эмэгтэй гол дүрээр шалгарчээ.
Ийнхүү “Nomadland”-ыг бүтээсэн Хятадын найруулагч Хлоя Жао “Bafta”-гийн 53 жилийн түүхэнд шилдэг найруулагчаар тодорсон хоёр дахь эмэгтэй болов.
Харин Их Британи, Америкийн жүжигчин Энтони Хопкинс “The Father” кинонд тоглосон дүрээрээ шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртжээ. Өдгөө 83 настай тэрбээр энэхүү шагналыг хүртсэн хамгийн өндөр настай эрхмээр тодорсон байна.
“Bafta-2021” наадмын шилдгүүдийг танилцуулбал,
- Шилдэг кино – “Nomadland”
- Их Британийн шилдэг кино - “Promising Young Woman”
- Шилдэг эмэгтэй гол дүр – Фрэнсис МакДорманд, “Nomadland”
- Шилдэг эрэгтэй гол дүр – Энтони Хопкинс, “The Father”
- Шилдэг эмэгтэй туслах дүр – Юн Ё Жон, “Minari”
- Шилдэг эрэгтэй туслах дүр – Даниэль Калуя, “Judas and the Black Messiah”
- Шилдэг найруулагч - Хлоя Жао, “Nomadland”