Цахим орчинд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Б.Сэрчмаа нар бэлгийн хүчирхийллийн талаар ярьж, инээлдсэн гэх бичлэгийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ асуудлыг шалгаж эхэлсэн" гэв.
"25 дугаар суваг" телевиз энэ асуудалтай холбоотойгоор "Nyambaa & Sally" нэвтрүүлгийг дахин нэвтрүүлэхгүй болохоо мэдэгдсэн.
Харин дуучин Б.Сэрчмаа мөн өөрийн хуудсаар дамжуулан уг нэвтрүүлгээ зогсоож байгаагаа мэдэгдээд уучлалт гуйжээ.
Мөн “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун хүлцэл өчөөд "Олон нийтийн сүлжээнд садар самуун онигоо ярьсан би тэнэг" хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн байна.