Сүүлийн 24 цагт 831 хүнд коронавирус илэрчээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид 15 мянга 14 хүнд хийсэн шинжилгээгээр 831 хүнд халдвар илэрлээ.

Коронавирусний улмаас өчигдөр хоёр хүн амиа алджээ. Тодруулбал, 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй амиа алдсан байна. Ингэснээр коронавирусээс шалтгаалж амиа алдсан хүний тоо нийт 22 болжээ. Мөн коронавирусний халдвартай, хорт хавдраар эмчлүүлж байсан нэг иргэн нас барав.

Шинээр илэрсэн тохиолдлын 765 нь Улаанбаатар хотын 150 гаруй хороонд, аймаг, орон нутагт 66 тохиолдол бүртгэгджээ. Харин зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Улаанбаатарт нийтдээ 12 557 тохиолдол, аймаг, орон нутагт 1905 коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Монгол Улсын хэмжээнд “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 14 464 болж байна. Сүүлийн 24 цагт 284 эдгэрч эмнэлгээс гарснаар нийтдээ эдгэрсэн хүний тоо 9159 боллоо.

Сүүлийн 24 цагт орон нутагт шинээр илэрсэн тохиолдол:

Ховд - 4

Дархан - 5

Орхон - 2

Архангай 14

Булган - 1

Өвөрхангай - 1

Төв аймаг - 11

Сэлэнгэ - 7

Хэнтий -5

Дорнод - 1

Сүхбаатар 4

Говьсүмбэр - 10

Сэтгэгдэл бичих