С.Амарсайхан: Вакцинжуулалт тасраагүй, 192 мянган тун вакцин байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын хэмжээнд өнөөдрөөс хатуу хөл хорионы дэглэм үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын сайд нар мэдээлэл хийж байна.

Шадар сайд С.Амарсайхан: "Вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу явж байгаа, вакцин тасраагүй. Өнөөдрийн байдлаар 192 мянган тун вакцин байна. Вакцинжуулалтыг хөл хорионы үеэр хийх нь цар тахлын эрчмийг бууруулах боломжгүй болгох байсан учраас 15 хоногийн хугацаатай хойшлуулсан. Хатуу хөл хориог үр дүнгүй болгох эрх Засгийн газарт байхгүй.

Мөн дөрөвдүгээр сарын 9, 12-нд тус бүр 300 мянган тун вакцин, нийтдээ 600 мянган тун вакцин ирэх байсан нь тээвэрлэлтийн улмаас хойшилсон" гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Анх синофарм үйлдвэрийн вакцины тун хоорондын зай 28 хоног байна гэх зөвлөмжийг өгсөн тул энэ хугацаанд вакциныхаа хоёр дахь тунг хийлгэх болсон иргэн олон бий. Үүнтэй холбоотой бид Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины талаарх албан ёсны мэдээллийг БНХАУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс авсан. Ингэхэд Синофарм вакцины Вероселл вакцины хоёр дахь тунг 21-56 хоногийн дотор хийхэд дархлаа тогтоцод өөрчлөлт гарахгүй гэж мэдээлсэн. Дөрөвдүгээр сарын 26-наас вакцинжуулалтыг идэвхжүүлнэ. Харин тавдугаар сарын 31 гэхэд нийслэлийн иргэдийг бүгдийг вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих