Сүүлийн 24 цагт 689 хүн коронавирусээр халдварлажээ

оруулсан Алсын Хараа

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид 12 мянга орчим хүнд хийсэн шинжилгээгээр 689 хүнд халдвар илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 618 нь Улаанбаатар хотын 150 гаруй хороонд, эмнэлгээс шалтгаалсан 3 тохиолдол, аймаг, орон нутагт 68 тохиолдол бүртгэгджээ. Харин зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Улаанбаатарт нийтдээ 11 792 тохиолдол, аймаг, орон нутагт 1841 коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Монгол Улсын хэмжээнд “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 14 183 болж байна. Сүүлийн 24 цагт 353 эдгэрч эмнэлгээс гарснаар нийтдээ эдгэрсэн хүний тоо 8875 боллоо. Гэрийн тусгаарлалтад 2000 орчим хүн байна. Сүүлийн 24 цагт 1 хүн нас барсан бол нийт коронавирусний халдвараар нас баралтын тоо 20 болж бүртгэгдлээ.

Эмчилгээ, эмнэлзүйн сүүлийн 24 цагийн мэдээллээр улсын хэмжээнд коронавируст халдвар авсан 2527 хүн байгаагаас 76, 4 хувь буюу 1931 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол 18 хувь буюу 475 хүн хүндэвтэр,  99 хүн буюу 3,9 хувь нь хүнд байна. Харин биеийн байдал маш хүнд байгаа 22 хүн буюу 0,9 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл бичих