Д.Сумъяабазар: 18-аас дээш градус бүхий согтууруулах ундаа худалдахгүй, замын хөдөлгөөнд QR код ашиглахгүй

оруулсан Алсын Хараа

Нийслэл хотод маргаашаас эхлэн 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор болсон.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар "Нэг талдаа эдийн засгийг дэмжихэд нөгөө талд өвчний тархалт нэмэгдэж байгаа. Иймд хотын 9 дүүрэгт вакцинжуулалтыг хийж байна" гэв.

  • Хязгаарлагдаагүй төрийн байгууллага, ААН-ийн нийт ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан газрын тодорхойлолтыг үндэслэн, авто машиныг тэгш, сондгой тоогоор хуваан /Жич: 4.10 -> 10 тэгш учир, тэгш явна/ нь хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл үүсгэхгүй байх 
  • Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж байна. Тодруулбал, өглөө 06:30-10:00 цаг, 12:00-15:00 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулах
  • 18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалах болон түүгээр үйлчлэхийг хориглох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авах
  • Оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог 30-аас хэтрүүлэхгүй байх
  • Зөвшөөрөгдсөн салбарын ажилчдын хувийн автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлах зэрэг хязгаарлалт тогтоож байна.
  • Хүн хоорондын зай барих нэг дор 5-аас илүү хүн цуглахгүй байх /гэр бүлийн гишүүд/ оршин суугаа газрын ойролцоох тоглоомын талбай цэцэрлэгт хүрээлэнд дугай унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхдээ халдвар хамгааллын дэглэм алдахгүй байхад анхаарах
  • Замын хөдөлгөөнд QR код ашиглахгүй гэх зэрэг хязгаарлалт тогтоож байна.

Сэтгэгдэл бичих