Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг тавдугаар сарын 5-н хүртэл сунгалаа

оруулсан Алсын Хараа

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох болсон.

Үүнтэй холбогдуулан Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгаж байна.

Хөл хорионы үед Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдтэй 8014-9038, 8016-9058, 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Элсэлтийн ерөнхий шалгалтад www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх болох http://help.eec.mn/ цахим хуудаснаас аваарай.

 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Сэтгэгдэл бичих