Засгийн газар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дөрөвдүгээр зэрэг, "Улаан" түвшин буюу хатуу хөл хорионы дэглэмд энэ сарын 10-25-нд шилжихээр шийдвэрлэсэн тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
Вакцины эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар авах нь нэмэгдэж байна. Эхний тун хийсний дараа 18-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэдгийг Ерөнхий сайд тодотгоод, вакцин хийлгэсэн хүмүүс халдвар хамгааллаа барихгүй байгаа статистик мэдээ гарсныг онцлов. Тиймээс вакцин хийлгэсэн хүмүүс халдвар хамгааллаа сахихыг сануулаад, хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс халдвар авахгүй байх бололцоог гаргах шаардлагатай тул хөл хорио тогтоох нь зөв гэж үзжээ.