АНУ-д суугаа Элчин зөвлөх И.Индранилаг чөлөөлөх шийдвэр өчигдөр /2021.04.05/ гарчээ. Тодруулбал, түүнийг Элчин сайдын цахим шуудангийн мэдээллийг алдсан эсэх асуудлаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд И.Индранила зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна. Тиймээс чөлөөлөх шийдвэрийг өчигдөр өөрт нь танилцуулжээ. Элчин сайдын яамны цахим хаягт нэвтрэх эрх Элчин зөвлөх И.Индранилад байдаг гэсэн мэдээллийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы хуралдааны үеэр хэлж байсан юм.
Элчин зөвлөх И.Индранилаг З.Энхболдын дүү гэдэг. Дашрамд дурдахад, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үүрэгт ажилдаа томилогдсоноос хойш Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрынхантай цахимаар уулзаж, салбарын хүрээнд сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өгч ажиллаж байгаа аж. Зөрчил гаргасан бол сахилга хариуцлага хатуу тооцох зарчим барьж ажиллана гэдгээ тэрбээр мэдэгдсэн билээ.