/NHK/. Японы Төв банк дижитал валютын эхний үе шатны туршилтыг эхлүүлснээ даваа гарагт мэдэгдэв.
"Энэхүү судалгаагаар үндсэн функцуудыг туршихыг зорьж байгаа бөгөөд одоогоор ийм валютыг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг гаргаагүй байна" гэж Төв банк мэдээлжээ.
Японы банк даваа гаргаас эхлэн ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх эхний үе шатны туршилтыг явуулсныхаа дараа хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, хэрэглэгчдийг оролцуулсан туршилт хийх эсэхээ шийдвэрлэнэ.
Одоогоор дэлхийн олон орны Төв банк дижитал валют гаргах боломжийг судалж байгаа юм. БНХАУ-ын хувьд дижитал юанийнхаа олон нийтийг хамруулсан туршилтыг хэдийнээ явуулсан бөгөөд энэ талбартаа бусад орныг хошуучилж байна.