Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид олимпын эрхийн төлөө болон тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорихоор маргааш Казахстаны Алматы хотыг зорино.
Тэд энэ сарын 9-11-нд Казахстаны хуучин нийслэлд болох “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрх олгох Ази тивийн тэмцээнд хүч үзэх бөгөөд үргэлжлүүлэн 13-18-нд насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд барилдана.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор Монголын баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Казахстанд очих юм байна.
Олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 57 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга, 74 кг-д Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, 86 кг-д Ганбаатарын Ганхуяг, 97 кг-д Өлзийсайханы Батзул, 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл нар хүч үзэх бол эмэгтэйчүүдийн 50 кг-д Цогт-Очирын Намуунцэцэг, 53 кг-д Бат-Очирын Болортуяа, 57 кг-д Болдсайханы Хонгорзул, 62 кг-д Сүхээгийн Цэрэнчимэд, 76 кг-д Очирбатын Бурмаа нар барилдана.
Сонгомол бөхийн 60 кг-д Мөнх-Эрдэнийн Даваабанди хүчээ сорих юм байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Занданбудын Занабазар
61 кг: Батсайханы Нэмэхбаяр
65 кг: Сармандахын Билгүүн
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
74 кг: Занданбудын Сумьяабазар
79 кг: Дамжингийн Батзул
86 кг: Пүрэвжавын Өнөрбат
92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл
97 кг: Чинбатын Алтангэрэл
125 кг: Доржхандын Хүдэрбулга
Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Нандинцэцэгийн Анударь.
53 кг: Ганбаатарын Отгонжаргал
55 кг: Мөнхболдын Дөлгөөн
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
65 кг: Зоригтын Болортунгалаг
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
72 кг: Энхбаярын Цэвэгмэд
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам