Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид шинжилгээ хийснээр 831 хүнд шинээр халдвар илэрлээ.
Энэ нь коронавируст халдвар дотоодод гарснаас хойш нэг өдөр бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна. Тодруулбал, нийслэлд халдварын 731, аймаг, орон нутагт 99 тохиолдол бүртгэгдсэн бол нэг хүн эмнэлгээс шалтгаалсан халдвар авчээ.
Хөдөө орон нутагт гарсан 99 тохиолдлыг задалж танилцуулбал,
Хөвсгөл аймагт 1
Ховд аймагт 27
Булган аймагт 3
Сэлэнгэ аймагт 8
Архангай аймагт 10
Баянхонгор аймагт 3
Өвөрхангай аймагт 5
Төв аймагт 17
Хэнтий аймагт 1
Дархан-Уул аймаг 12
Орхон аймаг 2
тохиолдлууд шинээр бүртгэгджээ. Халдвар гарсан бусад аймгуудад шинэ тохиолдол нэмэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 11 651 болжээ. Өнгөрсөн 24 цагт 79 хүн эмнэлгээс гарснаар нийт 6010 хүн эдгэрээд байна.
Одоогоор 2480 хүн эмчлүүлж байгаагаас 11 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсээс 2130 нь хөнгөн, 279 нь хүндэвтэр, 60 хүний биеийн байдал хүнд оноштой байна. Түүнчлэн 1000 гаруй хүн гэрээр эмчлүүлж байгаа аж.