Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсын хэмжээнд 4, 5 дугаар сард дархлаажуулалтыг Засгийн газраас бодлогоор дэмжиж эрчимжүүлэхээр болсон талаар өнөөдөр мэдэгдэл хийлээ. Энэ талаараа тэр өөрийн фэйсбүүк хуудсаар бас мэдээлэв. Тэрбээр, "Засгийн газраас 4, 5 дугаар сарыг Дархлаажуулалтын сар болгон зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна.
Цар тахлын эсрэг тэмцэлд улс төржилт, талцал хуваагдалгүйгээр иргэн бүр нэгдэн нягтарч эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллахыг Монгол улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдээсээ хичээнгүйлэн хүсч байна. Дархлаажуулалтандаа идэвхитэй хамрагдаж, Ковидгүй Зуныг хамтдаа угтацгаая!" гэлээ.
https://fb.watch/4Fvhce52MK/