Дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн 18-49 насны иргэдийг вакцинжуулах болохыг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.
Мөн 4-р сарын 5-наас 18-49 насны иргэд вакциндаа очоод хамрагдаарай. 5-р сарын 1-гэхэд нийслэлийн иргэд вакцины эхний тунд бүрэн хамрагдана” гэлээ. Вакцинжуулалтын дарааллаар 18-24, 25-49 нас хэмээн ангилсан байсан ч ахмад настнуудын 60 хувийг вакцинжуулсан тул насны ангиллыг нэгтгэжээ.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 6,895 өндөр настай хүмүүс асаргаанд байдаг тул гэрт нь очиж вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.