Засгийн газрын тогтоолд маргаашаас эхлээд үйл ажиллагааг нь хязгаарлах салбарын жагсаалтад рестораны үйлчилгээг оруулсан байгаа. Энэ асуудлыг УОК ярилцаад согтууруулах ундааны төрлийн зүйл худалдан борлуулахгүйгээр заалныхаа 50%-д үйлчлүүлэгчдээ аваад үйл ажиллагаа явуулж болно гэж үзэн Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулжээ. Мөн ресторануудын холбооноос согтууруулах ундааны төрлийн зүйл зарахгүйгээр хоолны үйлдвэрлэлээ явуулах хүсэлт УОК-т гаргасан байна. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга захирамж гарган уян хатан зохицуулалт хийжээ. Ингэснээр маргаашаас ресторанууд согтууруулах ундааны төрлийн зүйл борлуулахгүйгээр, заалныхаа тал хувьд үйлчлүүлэгч хүлээн авч хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрснийг ЗГХМОНХГ-ын дарга мэдээлэв.
УОК-оос зоогийн газрын үйл ажиллагааг хязгаарлаагүй тул ялгамжтай байдал гаргахгүй байх нь зүйтэй гэж үзсэнийг тэрбээр тодотгов.