Орон нутагт ажиллах тариаланчдыг PCR шинжилгээгээр нэвтрүүлнэ

оруулсан Алсын Хараа

Хаврын тариалалт эхлэх бэлтгэл ажлын хүрээнд 1000 орчим тариаланчийг "COVID-19"-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Цаашлаад хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг энэ сарын 3-17-нд вакцинжуулах ажлыг ЭМЯ-тай хамтран зохион байгуулах талаар ХХААХҮЯ мэдээллээ.

УОК-ын тогтоолоор хаврын тариалалтад хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланч, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч ААН-үүдийн ажилтнуудыг PCR шинжилгээг үндэслэн нийслэл хот болон аймаг, сумаар нэн яаралтай нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл бичих