"Эрдэнэс Тавантолгой" ХК 2 их наяд төгрөг хүртэлх бондыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон арилжиж байна.
Засгийн газрын 3 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй, хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулан “Эрдэнэс Tавантолгой” ХК-ийн гаргаж буй "ЭTT Бонд"-ын анхдагч зах зээлийн захиалга хүлээн авах хугацааг 4 дүгээр сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ. Тус бондын арилжааг 3 дугаар сарын 30-нд дотоодын Хөрөнгийн биржид эхлүүлж, бондын анхдагч зах зээлийн захиалгыг тус өдрөөс 4 дүгээр сарын 2-нд авахаар болоод байсан юм.
Бондын арилжааны эхний үе шат болох нийт 600 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн захиалгыг МХБ-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниар дамжуулан энэ оны 4 дүгээр сарын 9-ний 17:00 цаг хүртэл авах талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.