С.Амарсайхан: Эхнэр маань халдвар авсан аав, ээжийгээ эмнэлэгт хүргэж өгөөд одоо ч гэрт нь тусгаарлагдаж байгаа

оруулсан Алсын Хараа

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы гэргий Ч.Ичинхорлоо гамшгийн үед баримтлах дэглэм зөрчсөн гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Үүнд УОК-ын дарга С.Амарсайхан тайлбар өглөө.

Тэрбээр, "Иргэддээ бодит мэдээллийг өгөх ёстой. Манай эхнэрийн аав 100 хувь асаргаанд байдаг 80 нас гарсан хөгшин байдаг. Хоёр хөгшин хоёулаа халдвар авсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж хүргэж өгсөн. Мөн тусгаарлалтын хугацаа нь дуусах ёстой. Ахмад настнуудад энэ халдвар асар хүнд тусаж байгааг би өөрөө мэдэрч явна. Тиймээс иргэд ахмадуудаа асар сайн харж, хамгаалж, халдвараас срэгийлэхэд анхаарах шаардлагатайг энэ ташрамд хэлье.

Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу тэндээ тусгаарлагдаж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ бариад ганцаараа тэнд тусгаарлагдаж байгааг хариуцлагатайгаар хэлье.

Халдвар хамгааллын дэглэм журмыг хэн ч зөрчих ёсгүй. Тэр дундаа дэглэмийг би ч, манай гэр бүл ч зөрчих ёсгүй. Хэн нэгэнд давуу байдал олгож, эрх тэгш бус хандах асуудал огт байхгүй. Хэн хэдэн хоног, хэрхэн тусгаарлагдах асуудал нь УОК гэхээсээ илүү Тиймээс УОК гэхээсээ илүү ХӨСҮТ буюу мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг дагаж байгаа.

Түүнээс биш бид бусдын эрхийг хязгаарлаж өөрсдөө давуу эрх эдэлсэн асуудал байхгүй гэдгийг зориуд онцолж хэлье. Манай хадам ээж, аав хоёулаа эерэг гарсан. Хаанаас халдвар авсан нь мэдэхгүй. Эхнэр маань эмнэлэгт ээж, ааваа хүргэж өгсөн бөгөөд одоо ч тусгаарлагдаж байгаа. Манай эхнэр аавындаа очсоноос хойш 10 гаруй хоног бид уулзаагүй байна. Мөн гурван удаагийн шинжилгээ өгсөн бөгөөд бүх шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан.

Би ч хамгийн сүүлд гурав хоногийн өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Би асуудал эрсдэлийг мэдэхийн дээдээр мэдэж байгаагийн хувьд анхаарал болгоомж алдаж болохгүй тул орчин тойрондоо эрсдэл гаргахгүй байж, шинжилгээг тогтмол өгч байгаа" гэв.

Сэтгэгдэл бичих