Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн банк группийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

оруулсан Алсын Хараа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс дахь Дэлхийн банк группийн Суурин төлөөлөгч Андрей Михневийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг цохон тэмдэглэв. Мөн цар тахлын үед Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газраас нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, мөн эдийн засгийг сэргээх чиглэлээр авч буй бодлогыг дэмжиж буйд талархал илэрхийлэв.

Түүнчлэн, Дэлхийн банк группээс Монгол Улсын Засгийн газартай 2021-2025 онд хамтран ажиллах Түншлэлийн стратегийн хүрээнд бизнесийн орчныг сайжруулах, гадаад худалдааг төрөлжүүлэх, хөнгөвчлөхтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн дэмжихийг хүслээ. Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллаж буй донор байгууллагуудын дунд зохион байгуулах үйл ажиллагааны зохицуулалтын талаар зөвлөлдөх уулзалтад Дэлхийн банкны төлөөллийг оролцохыг урив.

Сэтгэгдэл бичих