Энэ жилийн жүдо бөхийн Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-9-нд Киргизийн нийслэл Бишкек хотноо болно.
Тэмцээнд Ази тивийн 30 орны тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. Бишкек хотноо хүчээ сорих Монголын баг тамирчдыг танилцуулахад, эрэгтэй жүдочдоос 60 кг-ын жинд Л.Өнөболд, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д Саид Моллаи, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Л.Отгонбаатар, Б.Гончигсүрэн, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдах бол эмэгтэй жүдочдоос 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой, 57 кг-д Д.Сумъяа, Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д Э.Гандиймаа нар хүчээ сорих юм байна.