Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 21 лабораторид хийсэн шинжилгээгээр 394 хүний сорьцод коронавируст халдвар илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, ЗӨСҮТ, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй явуулын лаборатори, НЭМҮТ, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, БЗД, СХД, СБД, Дархан, Ховд, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Архангай, Орхон аймгийн 21 лабораторид нийт 20 489 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 266 нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг, 128 нь орон нутагт бүртгэгджээ.
Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 8841 болж байна. Үүнээс Улаанбаатарт 7266, аймаг, орон нутагт нийт 1038 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 150 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 5070 болсон байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СБД, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хэнтий, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас нийт 1653 хүн эмчлүүлж байгаагаас 1637 нь хөнгөн, 198 нь хүндэвтэр, 36 нь хүнд, 11 хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.