УОК-оос ирэх сарын 3-18-нд өдөрт 30 мянгаас доошгүй иргэнийг коронхвирусний вакцинд хамруулна гэдгийг Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлэв.
Ингэснээр ирэх сард Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх иргэнийг вакцины эхний тунд хамруулж дуусах аж. Түүнчлэн энэ сард эхний тунгаа хийлгэсэн иргэдэд ирэх сарын 10-наас хоёр дахь тунг хийж эхлэх юм.
Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 288589, орон нутагт 1177 иргэнийг вакцинд хамруулаад байна.