Ази тивийн цомын аварга шалгаруулах 14 хүртлэх насны багийн онлайн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон охидын баг даваа гарагт Ази тивийн аварга болж, “Аварга титэм” хүртжээ.
Энэхүү тэмцээнд тус тивийн 18 улсаас хөвгүүдийн 30 баг, охидын 22 баг, нийт 52 багийн 260 өсвөрийн шатарчид өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна.
Охидын Аварга баг:
1 дүгээр ширээ - ДШХДМ Г.Халиунаа /Фиде рапид чансаа: 1549/
2 дугаар ширээ - ДШХДМ Б.Энхсаран /Фиде рапид чансаа: 1519/
3 дугаар ширээ - ДШХДМ Х.Баясгалан /Фиде рапид чансаа: 1697/
4 дүгээр ширээ - М.Маргад /Фиде рапид чансаа: 1252/
5 дугаар ширээ - Э.Энхрий нар өрсөлджээ.
Тэмцээнд Монголын шатрын холбооны төлөөлөгч, МШХ-ны гүйцэтгэх захирал И.Отгонбат ажиллажээ.