Бүх Японы ахлах сургуулийн чөлөөт бөхийн 64 дэх удаагийн аварга шалгаруулах “Казама Кап” тэмцээн гуравдугаар сарын 24-26-нд Нигата мужид болжээ.
"Кашива Ниттай” ахлах сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, 17 настай монгол хүү Батбаярын Намбардагва 125 кг-ын жинд зургаан барилдаан хийж алтан медаль хүртэв. Домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг "Ичиши" залуучуудын клубийн багш Р.Баяраа түүнийг 2020 онд уг сургуульд оруулсан байна. Б.Намбардагвын аав Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Монгол Улсын начин Дугардоржийн Батбаяр юм.
Ташрамд сонирхуулахад, “Кашива Ниттай” сургуулиас сүүлийн гурван жил дараалан тус тэмцээнд түрүүлсэн Т.Бөхчулуун Биеийн тамирын их сургуульд элсэж, сумо бөхийг сонгохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна.