Монголын шигшээ багийн тамирчид цэнхэр өмсгөлтэй тоглоно

оруулсан Алсын Хараа

Японы хөл бөмбөгийн шигшээ багтай хийх ДАШТ болон Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт 3 дугаар сарын 30-ны өдөр буюу маргааш болно.

Тус хоёр багийн тоглох тоглолтын техникийн хурал явагдаж байна. Хурлаар Монголын Үндэсний шигшээ багийн талбайн тоглогч цэнхэр өмсгөл, цэнхэр шорт, цэнхэр оймстой тоглох бол хаалгачийн хувьд улбар шар өнгийн өмсгөлтэй байхаар боллоо. Харин Японы шигшээ баг цагаан өнгийн өмсгөлөөр жигдрэхээр тогтлоо.

Тоглолт Улаанбаатарын цагаар 18 цаг 30 минутаас Япон улсын Чиба хотын Фукуда Денши цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сэтгэгдэл бичих