/МОНЦАМЭ/. Судалгаагаар өнгөрсөн онд нүүрснээс эрчим хүч гаргаж авах дэлхийн нийт үйлдвэрлэлийн 53 хувийг Хятад улс дангаар үйлдвэрлэсэн байна. Харин 2015 онд үүнээс есөн хувиар бага буюу нийт үйлдвэрлэлийн 44 хувийг эзэлж байжээ.
Тодруулбал, Английн Эрчим хүч, уур амьсгалын судалгааны “Ember” хүрээлэнгээс өнөөдөр танилцуулсан тайланд дурдсанаар, Хятад улсын салхи /71.7 GW/ болон нарнаас /48.2 GW/ гаргаж авч буй эрчим хүч нэмэгдсэн дүнтэй гарсан боловч нүүрснээс гаргаж авч буй эрчим хүчний хэмжээ нь нэмэгдсэн “Их-20”-ын цорын ганц гишүүн улс болсон байна.
БНХАУ-ын нүүрснээс гаргаж авах эрчим хүчний хэмжээ өнгөрсөн онд 1.7 хувиар нэмэгдэж, дэлхийн нийт хэмжээний 53 хувийг эзэлсэн ба энэ тоо 2015 онд 44 хувьтай байв.
Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн тухайд, 2030 оноос өмнө дээд цэгтээ хүргэхээр чармайж, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийг саармагжуулах амлалт өгөөд байгаа юм.