/TASS/. Нарийн ширхэгтэй шар шороон манан даваа гарагт Японы баруун өмнөд нутгийг бүрхжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын цаг уурын албанаас зам дээр үзэгдэх орчин муудаж байгааг албан ёсоор анхааруулаад, жолооч нарыг сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна.
Хятад, Монголын цөлийн бүс нутгуудаас нарийн ширхэгтэй шар шороо баруун зүгийн салхиар хийсэж ирдэг бөгөөд одоо энэ шар шороо Японы Кюшю, Шикоку арлуудад хүрээд байгаа ажээ. Кюшю арлын Фүкүока хотод зарим үед зам дээр үзэгдэх орчин 2 км болж хязгаарлагджээ.
Шар шороо нийслэл Токио хот оршдог Хоншю арлын зүүн хойд хэсэгт мягмар гараг гэхэд хүрэх төлөвтэй байна.