"COVID-19" халдварын тохиолдол 575-аар нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр коронавируст халдварын  575 тохиолдол илэрлээ. Энэ нь дотоодод халдвар илэрснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт  13 210 хүнд шинжилгээ хийжээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 400 нь Улаанбаатар хотод, 174 нь орон нутагт бүртгэгдсэн бол гуравдугаар сарын 18-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс халдвар илэрснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 427 болж байна.Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан  тохиолдол 7589 болж байна. Үүнээс дотоодод бүртгэгдсэн нь 7052, Улаанбаатарынх 6268, аймаг, орон нутгийнх 724 болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 185 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4 711 болсон байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас нийт 1693 хүн эмчлүүлж байгаагаас 1416 нь хөнгөн, 219 нь хүндэвтэр, 29 нь хүнд, есөн хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

Сүүлийн 24 цагт халдварын тоо огцом нэмэгдэж байгаа тул иргэд амны хаалтаа зөв зүүх, гараа сайтар угаах, ариутгал хийх, нэг дор олон хүн цуглахгүй байх, агаар сэлгэлт хийх, хүн хоорондын зайгаа барих зэрэг энгийн аргыг авч хэрэгжүүлэхийг ХӨСҮТ-ээс давтан сануулж байна.

Сэтгэгдэл бичих