БНХАУ АНУ, Канадын эсрэг хариу хориг арга хэмжээ авчээ

оруулсан Алсын Хараа

Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орны (ШУӨЗО) эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас БНХАУ АНУ, Канадын иргэд, байгууллагад хариу хориг арга хэмжээ авлаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудаст гарсан мэдээллээр, АНУ-ын Олон улсын шашны эрх чөлөөний комиссын дарга Тони Перкинс, Канадын парламентын гишүүн Майкл Чонг нарыг хоригийн жагсаалтад оруулсан бол байгууллагуудын дунд Канадын парламентын Нийтийн танхимын Гадаад харилцаа, олон улсын хөгжлийн хорооны Хүний эрхийн дэд хороо багтжээ. Энэ нь "ШУӨЗО-ы талаар цуурхал, ташаа мэдээлэлд үндэслэн БНХАУ-ын иргэд, компаниудад гуравдугаар сарын 22-нд дангаар хориг арга хэмжээ авсны" хариуд авч буй арга хэмжээ болохыг мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна.

Хориг арга хэмжээ авсан хувь хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүдийг БНХАУ-д нэвтрэхийг хориглосон байна. Түүнчлэн Хятадын иргэд, байгууллагуудад хар жагсаалтад багтсан хүмүүс, компаниудтай хамтарч ажиллахыг хоригложээ.

Сэтгэгдэл бичих