Сүүлийн 24 цагт 321 хүнд коронавируст халдвар илэрчээ

оруулсан Алсын Хараа

 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр коронавируст халдварын 321 тохиолдол илэрлээ. Энэ тоо сүүлийн гурав хоног дараалан 300-гаас дээш хэмжээнд бүртгэгдэж байна.

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт  13 057 хүнд шинжилгээ хийжээ.

Үүнээс 321 хүнд халдвар илэрснээр  манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 7014 болж байна. Үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 6478, Улаанбаатарынх 5868, аймаг, орон нутгийнх 610 болжээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 262 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт 59 хүн коронавирусээр халдварлажээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 104 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4 341 болж байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай, эмэгтэйчүүдийн төв-2”, СБД, СХД, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын улмаас нийт 1607 хүн эмчлүүлж байгаагаас 1386 нь хөнгөн, 186 нь хүндэвтэр, 27 нь хүнд, найман хүний биеийн байдал нэн хүнд байдалтай байгаа аж.

Сэтгэгдэл бичих