Дархан-Уул аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт эхэллээ

оруулсан Алсын Хараа

Дархан-Уул аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ.

БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн 1000 хүн тун вероселл вакциныг эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад хийж байна.

Дараагийн ээлжинд Онцгой, Цагдаа зэрэг цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах аж. Вакцинжуулалт эхлэх үеэр 1000 хүн тун вакцин өнөөдөр дахин хүлээн авах болсон талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.

Эрүүл мэндийн газарт Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, харин Нэгдсэн эмнэлэгийн эмч, ажилтнууд эмнэлэг дээрээ дархлаажуулалтад хамрагдаж байна. Орхон, Хонгор сумын ӨЭМТ болон Төрийн албан хаагчид аймгийн ЭМГ-т ирж хамрагдах бол Шарын гол сум халдварын голомт учраас тухайн сумын ӨЭМТ-ийн байранд дархлаажуулалт хийх аж. Түүнчлэн ирэх 7 хоногт викцины татан авалтыг дахин хийх юм байна. Цаашид аймгийн хэмжээнд 70.000 хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих