Г.Ган-Эрдэнэ, Такаясү нар 10 даваатай башёг тэргүүлж байна

оруулсан Алсын Хараа

Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээний 13 дахь өдөр СэкивакеТэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Шодайтай учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяж, 10 даваатай болж, тэргүүлэгчдийн эгнээнд орж ирлээ.

Харин түүнтэй адил 9 даваатай явсан Озэки Асанояама, Озэки Такакэйшод хатакикоми мэхээр унаснаар тэд адилхан 9 даваатай болов.

Энэ башёг 10 даваатай тэргүүлж байгаа Комүсүби Такаясү, Ватакакаге /М-2/ -д ёритаоши мэхээр ойчиж, 3 унаатай болсон бол Ватакакаге 9 даваа, 4 унаатай байна.

Харү башёгийн 12 дахь өдрийн байдлаар Комүсүби Такаясү 2 унаатай ганцаараа тэргүүлж байна. Тэр өнөөдөр Хокүтофүжи /М-2/-г ошидаши мэхээр унагасан юм.  Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар 3 унаа, 9 даваатай болж, Такаясүг нэхэж явна.

Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Эрдэнэ /М-6/-тэй Комүсүби барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж 5 даваа, 8 унаатай боллоо. Харин Ичиножёо А.Ичинноров /М-6/, Хокүтофүжи /М-2/-тэй барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж, 7 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Энэ өдрийн барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Кагаяаки/М-7/-тэй учраа таарч, түүнийг үчигаке мэхээр унаж, 8 даваа, 5 унаатай боллоо. Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/ энэ өдөр Рюүдэн /М-10/-тай барилдаж, түүнийг ёрикири мэхээр давснаар 6 даваа, 7 унаатай болов.

Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ энэ өдөр Точиношин /М-7/-той барилдаж ёритаоши мэхээр хаяж 5 даваа, 8 унаатай явна.

Сэтгэгдэл бичих