Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, тээврийн компаниуд болон вакцинд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн нийт 298 аж ахуйн нэгжийн 39454 ажилчдын судалгааг Эрүүл мэндийн яаманд хүргүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийн жолооч нарыг нэн түрүүнд вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргуулсан.
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт Эрүүл мэндийн яамнаас 11000 вакцины тун хүргүүлж, тээврийн жолооч нарын вакциныг эхлүүлсэн ба 3 дугаар сарын 25-ний өдрийн байдлаар Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг нь Гашуун сухайт боомтын 5437, Оюутолгойн тээврийн 200, Шивээ хүрэн боомтын 1658, нийт 7295 тээврийн жолооч, тээвэр хариуцсан ажилчдыг вакцинд хамруулаад байна.Мөн уул уурхайн экспортын голлох нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч уурхайнуудын 26.0 мянга гаруй ажилчдын дархлаажуулалтын вакцинжуулалтыг 5 чиглэлээр төлөвлөж, эхний 2 чиглэл буюу Тавантолгой болон Нарийн сухайтын бүлэг ордын уурхайнуудын ажилчдын 10200 тун вакцин хийх ажлыг 3 дугаар сарын 20-ны өдрөөс Зэвсэгт Хүчний Жанжин штабын даргын тушаалаар томилогдсон дархлаажуулалтын явуулын багтай хамтран эхлүүлж, 3 дугаар сарын 24-ний байдлаар 67 аж ахуйн нэгжийн 5487 ажилчдыг вакцинд хамруулсан.
Уул уурхайн экспортын бүтээгдэхүүн тээвэрлэгч жолооч нар болон уурхай дээр ажиллаж буй ажилчдыг дархлаажуулалтын вакцинд хамруулж байгаатай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас уул уурхайн салбарын Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй ажилчдын вакцинжуулалтыг нэгдсэн журмаар зохион байгуулах, 1-2 вакцинжуулалтын цэгээр үйлчлэх хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд тавиад байна.
Засгийн газрын шугамаар БНХАУ-аас 4 дүгээр сарын эхээр дархлаажуулалтын вакцины татан авалт хийгдэх тул уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотод байрлаж буй өөрийн байгууллагын оффисын ажилчид болон Улаанбаатар хотод амьдарч буйажилчид/уурхайн ээлжинд гарахажилчид, туслан гүйцэтгэгч болон гэрээт компаниудын ажилчид/-ын тоо, өөрийн компанийн байршил, ажилчдыг вакцинд хамруулах ажлыг хариуцах төлөөллийн овог нэр, утас, имайл хаягийн судалгааг хавсралтаар хүргүүлж буй маягтын дагуу бэлтгэж 2021оны 03дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагаас өмнө Шуурхай штабын [email protected]хаягаар илгээнэ үү.
Цаашид уул уурхайн салбарын ажилчдын вакцинжуулалттай холбоотой мэдээ мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вейб сайтаас авах боломжтой болно.
Жич: Уул уурхайн салбарын аж ахуйн нэгжийн туслан гүйцэтгэгч болон гэрээт аж ахуйн нэгжүүд нь судалгаагаа толгой компанийнхаа судалгаанд нэгтгүүлж ирүүлэхийг анхаарна уу.
Судалгааны маягт татаж авах холбоос: https://we.tl/t-8NzobwBspj