УИХ-ын чуулган хуралдаж байна

оруулсан Алсын Хараа

Улсын их хурлын /УИХ/ өнөөдрийн /2021.03.26/ дараах асуудлыг хэлэлцэнэ.

  • Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал,

Дэлхийн шуудан холбооны дүрмийн аравдугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,

  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Бусад,

Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.

Сэтгэгдэл бичих