Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар коронавирусний эсрэг дархлаажуулалтын явцын тухай мэдээллийг сонссон байна.
Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил өнгөрсөн сарын 23-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 233 орчим мянган иргэнийг хамруулаад байна. Коронавирустэй тэмцэх хүрээнд зургаан эмнэлэгт 1440 ор шинээр байрлуулж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлэгт 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байгаа аж.