Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, коронавируст халдвартай иргэдийг эмчлэх болон тусгаарлалтын орны хүртээмжийн талаар мэдээлэл сонслоо.
Улсын хэмжээнд зургаан эмнэлэгт 1440 ор нэмж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, ДХИС-ийн оюутны дотуур байранд 300, ҮБХИС-ийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор бэлтгэхээр төлөвлөж байна.
Улсын хэмжээнд 233 орчим мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.