Монголын жюү жицүгийн холбоо /МЖЖХ/-ны энэ сард Удирдах зөвлөлийн хурал болж 2021-2024 оны хөгжлийн төлөвлөгөөгөө баталж, ээлжит их хурлыг товлосон байна.
Энэ оны 5 дугаар сарын 8-нд зохион байгуулах ээлжит их хурлыг МЖЖХ-ны ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга Х.Эрдэнэбаатар удирдан явуулах бөгөөд хурлаар У3-ийн гишүүдийн сонгууль болно.
Сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүд МЖЖХ-ны ерөнхийлөгч, нэг Тэргүүн дэд ерөнхийлөгч, 5 дэд ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаатай дэвшүүлэн олонхийн саналаар сонгох юм байна.
Жюү жицүгийн спорт Монгол Улсад хөгжсөн 10 гаруй жилийн хугацаанд Монголд маш хурдацтай түгэн дэлгэрч, цөөнгүй тив, дэлхийн аваргуудтай болоод байгаа юм.