“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛЧИД ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

оруулсан Алсын Хараа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь ажилчдаа Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад хамруулах хүсэлтийг УУХҮЯ, ЭМЯ болон холбогдох бусад байгууллагуудад хүргүүлээд байсан. Үүний дагуу өнгөрөгч амралтын өдрүүдэд дархлаажуулах ажлыг эхлүүлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн салбарт ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үндсэн болон гэрээт компаниудын 1637 ажилтанд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Verocell” вакциний эхний тунг тариад байна. Хоёр дахь тунг 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд хийнэ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь цаашид төлөвлөсөн хугацааны дагуу үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдыг Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтад хамруулж дуусгах юм.

 

 

 

Сэтгэгдэл бичих