“Тбилиси-2021” Их дуулгад Монголын 18 жүдоч хүчээ сорино

оруулсан Алсын Хараа

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны 4 дэх цуврал Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо Их дуулга тэмцээн энэ сарын 26-28-нд зохион байгуулна.

“Токио-2020” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд 85 орны эрэгтэй 292, эмэгтэй 234, нийт 526 жүдочид оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Энэ удаагийн Их дуулга тэмцээнд Монгол Улсаас Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа нарын дасгалжуулагчдаар ахлуулсан баг тамирчид Гүржид очоод байна.

Шигшээ багийн бүрэлдэхүүнд 60 кг-д ОУХМ Л.Өнөболд, ОУХМ Э.Ариунболд, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д МУГТ Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Б.Гончигсүрэн, +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, 48 кг-д МУГТ М.Уранцэцэг, 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д ОУХМ Ц.Энхчимэг, +78 кг-д ОУХМ Э.Гандиймаа нар багтжээ.

Мөн “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнслэх эрх авсан олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг Гүржид очоод байгаа талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих