Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 148 хүнээс коронавирус илэрлээ.
ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа 16 салбар лабораторид нийт 15 293 хүнд шинжилгээ хийжээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 143 нь Улаанбаатарт, тав нь Хөвсгөл аймагт бүртгэгджээ.
Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдол 4806 болж байгаа бөгөөд үүнээс дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нь 4273, Улаанбаатарынх 3910, аймаг орон нутгийнх 363 боллоо.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэхдээ, "Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 137 нь ойрын хавьтал бөгөөд 11 хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна. Тэдгээр нь нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Баянгол дүүргийн 3, 6, 8, Баянзүрх дүүргийн 13, 20, Сонгинохайрхан дүүргийн 34,35, 37, 42 дугаар хороонд амьдардаг хүмүүс байгаа"-г дурдав.
Сүүлийн 24 цагт 55 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3551 болжээ. Энэ нь манай улсад халдвар авсан иргэдийн 70 хувь нь эдгэрээд байна гэсэн үг юм.